Үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.
Pokersport.net нь олон улсын хэмжээнд аль хэдийн Оюуны Спорт хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Үйлчилгээг 21 болон түүнээс дээш насны бүх иргэнд нээлттэй үзүүлж байгаа бөгөөд Хэрэглэгч нь зөвхөн өөрийн хүслээр үйлчилгээг авч ашиглаж буй тул Үйлчилгээтэй холбоотойгоор хувь хүнд тулгарсан аливаа асуудлыг өөрөө бүрэн хариуцна. Өөрөөр хэлбэл Pokersport.net-н Үйлчилгээг Хэрэглэгч өөрийн хүслээр сонгож буй тул хувь хүнтэй холбоотой гарах аливаа үр дагаварыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
Pokersport.net-н зүгээс хэтрүүлэлгүй, зохистой хэмжээнд тоглохыг хэрэглэгч нартаа тогтмол сануулдаг. Мөн Хэрэглэгчийн амжилтаас хамаарч өдөрт цэнэглэх хэмжээ нь өөрчлөгддөг.
Үг, хэллэгийн тайлбар
|
|
Pokersport.net |
Оюуны спортыг дэмжигч цахим тоглоомын сайт |
Үйлчилгээ |
Pokersport.net-г ашиглах үйлчилгээ |
Үйлчилгээ үзүүлэгч |
Pokersport.net-г хариуцан ажиллуулагч |
Үйлчилгээний нөхцөл |
Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг |
Хэрэглэгч |
Pokersport.net-г ашиглаж буй хувь хүн |
Хэрэглэгчийн мэдээлэл |
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон хэрэглэгчийн цэнэглэсэн дансны мэдээлэл |
Пэйж /Page/ |
Хэрэглэгчтэй холбогдох Facebook хуудас |
Цэнэглэлт |
Хэрэглэгчийн данснаас Үйлчилгээ үзүүлэгчийн дансанд шилжин орж ирсэн мөнгөн дүнтэй дүйцэх хүсэлт |
Таталт |
Үйлчилгээ үзүүлэгч данснаас Хэрэглэгчийн данс руу шилжүүлэн авах мөнгөн дүнтэй дүйцэх хүсэлт |
Буцаалт |
Хэрэглэгчийн данс зөрсөн эсвэл гүйлгээний утга буруу тохиолдолд илгээсэн данс руу нь буцаагдах шилжүүлэг |
Талууд |
Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч |
Сервер компьютер |
Үйлчилгээнд ашиглагдаж буй өндөр хүчин чадал бүхий тусгай зориулалтын компьютер |
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Pokersport.net-н аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас үйлчилгээг ашиглан өөрийн чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөх хэрэглэгчийн харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Pokersport.net-д нэвтэрсэн цагаас хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.3. Pokersport.net, Пэйж болон тэдгээр дээрх бүх төрлийн мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
1.4. Үйлчилгээтэй холбоотой техник технологи, үйлчилгээний стандарт, ажиллаж буй програм, программын эх код, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд нууц байна.
Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг
2.1. Хэрэглэгчийн эрх
2.1.1. Хэрэглэгч нь Pokersport.net-н үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Пэйжийн чатаар холбогдон авах эрхтэй.
2.1.2. Хэрэглэгчийн цэнэглэлт, таталт хэзээ орох талаар тодруулах, шаардах эрхтэй.
2.1.3. Хэрэглэгч нь Pokersport.net рүү нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд сэргээлгэн авах эрхтэй.
2.1.4. Хэрэглэгч нь хүссэн үедээ Пейжийн чатаар мэдэгдэж бүртгэлээ хаалгах эрхтэй.
2.2. Хэрэглэгчийн үүрэг
2.2.1. Pokersport-н Хэрэглэгчээр бүртгүүлсэн л бол үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөнд тооцож түүнийг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
2.2.2. Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
2.2.3. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Худал мэдээлэл оруулж бүртгүүлсэнээс үүсэх аливаа асуудалд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ.
2.2.4. Хэрэглэгч бүртгүүлэхдээ зөвхөн ХААН банкны данс ашиглах үүрэгтэй. Бусад банкны данс ашигласнаас үүдэн гарах аливаа асуудалд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ.
2.2.5. Pokersport.net-н хэрэглэгч нь 21 нас хүрсэн байна. Насаа худал мэдүүлсэнээс үүсэх аливаа асуудлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.2.6. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй бөгөөд нэвтэрч орохдоо санаж байх үүрэгтэй.
2.2.7. Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
2.2.8. Нууц үгээ бусдад алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарах аливаа асуудалд Хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ. Үүнд Үйлчилгээ үзүүлэгч ямар нэг хариуцлага хүлээхгүй.
2.2.9. Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютер болон програм руу хууль бусаар халдах, үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах, хууран мэхлэх оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
2.2.10. Хэрэглэгчид тогтмол сануулж, хязгаарласаар байтал өөрөө хэтрүүлсэн тохиолдолд үүнээс үүдэн гарах аливаа асуудлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй бөгөөд Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.2.11. Хэрэглэгч нь өөрийн ашиглаж буй компьютер, ухаалаг төхөөрөмж, дотоод сүлжээ болон интернетийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй.
2.2.12. Хэрэглэгчийн ашиглаж буй компьютер, ухаалаг төхөөрөмж, дотоод сүлжээ эсвэл интернетийн доголдлоос болж үүссэн аливаа асуудлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.2.13. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Үйлчилгээний нөхцөлд оруулах аливаа өөрчлөлттэй санал нийлэхгүй байвал энэ талаар Пейжийн чатаар мэдэгдэж бүртгэлээ хаалгах үүрэгтэй. Санал нийлэхгүй байгаа талаараа Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэж бүртгэлээ тэр дор нь хаалгалгүйгээр Үйлчилгээг үргэлжлүүлэн авсанаас үүсэх аливаа асуудлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.2.14. Хэрэглэгч нь зөвхөн нэг нэвтрэх эрхтэй байх ёстой. Энэ заалтыг зөрчиж нэг Хэрэглэгч нь 2 ба түүнээс олон нэвтрэх эрх зэрэг нээж, ашигласан тохиолдолд нэмэлт нэвтрэх эрхүүдийг хааж дансан дахь үлдэгдэлийг шууд тэглэнэ.
2.2.15. Хоёр ба түүнээс олон хэрэглэгчид 1 цаг мөчид 1 ширээнд суугаад хамтарч тоглох хориотой. Энэ үйлдэл нь манай шалгалтаар нотлогдсон тохиолдолд хамтарч тоглосон бүх Хэрэглэгчдийн бүртгэлийг бүр мөсөн хааж, дансны үлдэгдэлийг шууд тэглэнэ.
2.2.16. Хэрэглэгч нь Pokersport.net-н талаарх аливаа санал, гомдлоо зөвхөн Үйлчилгээ үзүүлэгчид Пейжийн чатаар мэдэгдэх үүрэгтэй.
Гурав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
3.1. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх
3.1.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг хэвийн явуулах зорилгоор хувийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлэхийг Хэрэглэгчээс шаардах эрхтэй.
3.1.2. Pokersport.net-д бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг тулгах, нууц үгийг сэргээх, бүртгэлийн санд оруулсан мэдээллийг шинэчлэх болон бусад зорилгоор хэрэглэгчээс нотлох бичиг баримт шаардах эрхтэй.
3.1.3. Хуурамч мэдээлэл ашиглан Хэрэглэгчээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хааж, цэнэглэлт болон таталтыг гүйцэтгэхгүй байх эрхтэй.
3.1.4. Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан Үйлчилгээний нөхцөлийг дангаараа өөрчилж шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтийн талаар Хэрэглэгч нартаа сайтаар болон Пэйжээр дамжуулан мэдэгдэнэ.
3.2. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
3.2.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Pokersport.net-н шинэчлэлт, сайжруулалт, аюулгүй найдвартай байдал, хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
3.2.2. Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр Үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй.
3.2.3. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл болон програмын шинэчлэлт хийх зорилгоор Үйлчилгээг түр хугацаанд зогсоох тохиолдолд Хэрэглэгч нарт ямар нэгэн хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх үүрэгтэй.
Дөрөв. Хариуцлага
4.1. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 2.2.9-р заалтыг зөрчсөн тохиолдолд нэвтрэх эрхийг нь хааж, дансны үлдэгдэлийг шууд тэглэнэ.
4.2. Техникийн өргөтгөл болон програмын шинэчлэлт хийсэнтэй холбоотойгоор Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн эсвэл устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд талууд хамтран ажиллана.
Тав. Асуудал, маргаан шийдвэрлэх
5.1. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг 24 цагийн турш зөвхөн Пейжийн чатаар хүлээн авч шийдвэрлэнэ.
5.2. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, эрчим хүч тасрах, сервер компьютерт гэмтэл гарах, … гэх мэт) эсвэл эрх бүхий байгууллагаас тавьсан албан шаардлага, ажил хаялт, дайн байлдаан, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
5.3. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь нотлогдвол хэрэглэгчийн бүртгэлийг шууд хааж дансны үлдэгдэлийг тэглэнэ.
5.4. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.